Ц.Сандаг-Очир: Алслагдсан гурван дүүргийн албан хаагчдыг цалин урамшууллын нэмэгдэлд хамруулах шаардлагатай байна

2021-10-28

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгодог болох хуулийн төслийг дэмжлээ.

Хуулийн төсөлд нийслэл болон аймгийн төвөөс бусад газарт тав болон түүнээс дээш ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад таван жил тутамд урамшуулал олгохоор тусгасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа иргэд ялгаварлан гадуурхагдаж байна.

Багануур дүүргийн хорих ангиудад ажиллаж байгаа алба хаагч нар, Багахангай дүүргийн онцгой байдлын алба хаагч нар байна.

Нийслэл гэдэг утгаараа алслагдсан гурван дүүргээ бүх юмнаасаа хасаад байж болохгүй. Улаанбаатар хотоос 130 км-т ажиллаж амьдардаг. Гэтэл аймгаасаа 50 км-т ажилладаг алба хаагч нар хамрагдаад байх юм.

Энийг дагаад хил хамгаалах алба хаагчдын урамшуулал орж ирнэ. Багануур дүүрэгт ч хил хамгаалах анги байгаа.

Алслагдсан гурван дүүргийг анзаарч, тэнд ажиллаж байгаа алба хаагч нарын цалин, урамшуулалд анхаарахыг хүсэж байна.

Холбоотой мэдээ