С.Баярцогтод оногдуулсан 10 жилийн хорих ялыг 4,8 жил болгож бууруулжээ

2020-12-04

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж өнгөрлөө.

Шүүхээс оногдуулсан ялыг бууруулан шийдвэрлэжээ.

  • С.Баярцогтод ногдуулсан 10 жилийн хорих ялыг 4.8
  • Б.Бямбасайханд ногдуулсан 4 жилийн хорих ялыг 1.3
  • Б.Ариунсанд ногдуулсан 1.6 жилийн хорих ялыг 1 жил болгон тус тус бууруулжээ.

Эргэн сануулбал шүүгчдэгч С.Баярцогтод Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон хэргээр 10 жилийн хорих ял оноосон юм.  Ингэхдээ С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Дубайн гэрээнд холбогдуулан шалгаж, ял оноосон юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Монглын хоёр сайд албан тушаалтан асангууд мөнгө угаасан авилга авсан хэрэгээр Швеицарын Шүүхээс Ял авах боллоод бна гэж Швеицарын сонинд 2020 оны 6-сарын 30нд гарсан бн.
    https://www.swissinfo.ch/eng/candidates-in-mongolian-elections-face-swiss-charges/45858378

    • Авилга авсан энэ хулгайчаууд гадаад дансандаа олон арван сая доллар нуусан, бас луйварын бүх мөнгөө Монголд өөр хүни нэр дээр далдалсан бгаа. Тэгээд 1.5 жилийн ял авсан болоод Хэдэн ыүээрээ идэх хөрөнгийг МОнголын ард түмнээс дээрэмдэн иднэ гэнээ. 

  • 2020 6сарын 25ны байдлаар Швеицарын банкинд 8 сая Евро буюу 10 сая доллар НУУСАН нь ОТ-н гэрээний Хахуульд авсан мөнгө гэдэг нь батлагдаад бгаа бөгөөд хэрэг шийдэгдэх эцсийн шатандаа явж бгаа гэжээ. Харин Монголын шүүх энэ авилгын гэмт хэрэгээ яаж шийдэх нь тодорхойгүй байгаа гэжээ. 

  • Засгийн газрын шийдвэрийг би ёлүүлсэн Да.Ганболд, Баярсайхан нарыг хэл эгдүүвэлт гэхээс өөрөөр яаж тайлбарлах вэ. 

Холбоотой мэдээ