БШУЯ: ЕБС-иудыг Сүнсний баяр зохион байгуулахыг хориглоно

2021-10-28

Сүнсний баярыг аравдугаар сарын 31-нд дэлхийн улс орнуудад онцлон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар сүнсний баяр нь Монгол улсад нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн жагсаалтад багтаагүй байдаг аж.

Ийнхүү манай улсын нийтээр тэмдэглэх баярын тоонд албан ёсоор ордоггүй ч хүүхэд, залуусын дунд түгээмэл тэмдэглэж, арга хэмжээ зохион байгуулах хандлагатай болсон.

Нийтээр тэмдэглэх баяр ёслол биш учраас Халловины баяртай холбогдолтой үйл ажиллагааг ЕБС-иудад зохион байгуулахыг хориглосон тушаал шийдвэрүүд гардаг.

Энэ жил ч тус баяртай холбоотой аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрөхгүй байхаар БШУЯ-наас шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ээж

  • Эрэн Эвэрэст Интернэшнэл сургуулийн менежер Э сурагчидаа уриалан энэ сүнсний баярыг биечлэг зохион байгуулж байгаа юү гээ ойлгох вэ?  Хүүхдүүд хичээл дээ анхаарлаа хандуулахаа болилоо.  

    • Хичээлжэр хүүхдийг дарж алж байхад бас толгойнд ингэж салхи оруулсан нь дээргүймюу хэдий 10 жилдээ муу өайсан ч оюутан болоод гялалздаг хүүхдүүд байдаг шүү!!!

  • Тэмдэглэсэнг нь яах юм.цаагуур чинь америк сургуулиуд бүгд хийж бна шдээ…худлаа сүржигнэхээ хэзээ болих юм.

    • Америк гэдэг чинь Монголоос тусдаа, бие даасан, тусгаар тогтносон улс. Тэр улс яах нь маньд хамаагүй.Халловины баяр гэж юу вэ, хүүхэд залууст ямар хүмүүжил олгох баяр вэ гэдгийг нь шинжлэх ухаанчаар ярь аа хө.

Холбоотой мэдээ