“Тэнгэрийн андгай” хөшөөг уран барималч А.Очирболд үнэ төлбөргүй хийж, гүйцэтгэжээ

2021-10-28

Хэнтий аймгийн Батноров суманд Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор “Тэнгэрийн андгай” хөшөөг байгуулаад буй.

Энэхүү хөшөө нь “Ухамсар” хөшөөний уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболдын оюун ухаанаар бүтжээ.  Уран барималч А.Очирболд тус бүтээлийг ямар ч үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн юм.

Харин тээврийн зардал болоод бусад урсгал зардлыг нутгийн зөвлөл, иргэдийн хандиваар босгожээ.

Улмаар тус хөшөөг орон нутгийн өмчид шилжүүлж өгөх бөгөөд албан ёсоор хүлээлгэж өгсний дараа Соёлын яам бүртгэж авна гэв.

Холбоотой мэдээ