Айл руу дайрсан хүрэн баавгайг буудан хөнөөжээ

2021-10-28

Хөвсгөл аймгийн иргэн айл руу дайрсан хүрэн баавгайг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.

Тус аймгийн Цагаан-Уул сумын гуравдугаар багийн Сайрын зураа хэмээх газар нутаглаж буй айл руу уулнаас бууж ирсэн хүрэн баавгай дайрсан хэрэг уржигдар гарчээ. Улмаар иргэн баавгайг буудан хөнөөсөн байна.

Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ