ХӨСҮТ-ийн дахин ХОЁР ажилтнаас коронавирусын халдвар илэрчээ

2020-12-04

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12 хүнд коронавирус илэрчээ.

  • Улаанбаатар хотод 7 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тав нь ойрын хавьтал бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч юм.
  • Сэлэнгэд 4 тохиолдол бүртгэгдсээс гурав нь халдвар авсан хүмүүсийн гэр бүлийн хүмүүс байгаа юм.
  • Дархан-Уул аймагт нэг тохиолдол нэмэгдсэн бөгөөд уг тохиолдлын тандалт судалгааны ажлыг явуулж байна.

Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ