Н.Учрал: Сэтгэл хөөрлөөр хандаж, орон байр заран байж битгий койн аваач ээ

Энэ аравдугаар сард Эдийн засгийн байнгын хороогоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон.

Хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал:

Өнөөдөр долоон койн арилжаалагдаж, нийт хоёр их наядын борлуулалт хийгдсэн байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олон удаагийн анхааруулга өгсөн. Орон байраа зараад, зээл аваад койн авч байгаа чинь маш их эрсдэл дагуулж байна шүү.

Сэтгэл хөөрлөөр хандахгүй байж, сайн судалж байж авах хэрэгтэй.

Ямар нэгэн эрсдэл учирвал иргэн өөрөө л хариуцна, төр хариуцах ямар ч боломж байхгүй шүү.

Энэ виртуал хөрөнгийг худалдаж авснаараа хүн болгон ашигтай ажиллаагүй.

Виртуал хөрөнгийн хуулийг боловсруулахдаа маш их анхаарч ажиллаж байна. Дэлхийн 84 улс виртуал хөрөнгийг албан ёсоор хуульчилсан.

Манайд таван үйлчилгээ үзүүлэх платформ ажиллаж байгаа. Шинэ хуулиар эдгээрт өндөр шаардлага тавьж, бүртгэдэг болж байгаа. Мөн эдгээр платформ дээр койн гаргах гээд ирж байгаа газруудын койныг мэргэжлийн холбоодоор шалгаж,  дүгнэлт гаргадаг болно. Мөн тухайн платформууд нь шаардлага хангасан эсэх дээр өөрсдөө дүгнэлтээ гаргадаг болно. Ямар нэгэн асуудал үүсвэл биржүүд өөрсдөө хариуцлага хүлээдэг болно.

Цаашдаа виртуал хөрөнгийн хууль эрх зүйн зохицуулалттай болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn