
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар зарим гишүүд хүний эрх, тэр дундаа өлсгөлөн зарлаад 22 хонож буй иргэн Э.Одбаярын асуудлаар үзэл бодлоо илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хоёр хүнийг хорьж, найман иргэнийг дуудаж байцааж, өмгөөлөгч нарыг нь дарамталж байна.
Үндсэн хууль цаасан дээр л байна.
100 жилийн өмнө Манжийн засгийн үед ч ингэж дарлуулж байгаагүй. Гамин орж ирээд монгол ноёд, ламыг мөргүүлээд, Манлай ван Дамдинсүрэн гамингийн шоронд босоогоороо нас барж байсан.
Энэ байдал давтагдах гээд байна уу?
Шүүх, мөрдөн байцаах хамтарч, хонгил ажиллаж эхэлж байна. МУИС төгссөн Хууль зүйн сайд тавьчихаж болохгүй юу?
Яах гээд байгаа юм, яргалах гээд байгаа юм уу? Энэ хүү Манлай ван Дамдинсүрэн шиг босоогоороо нас барах юм уу? Хууль тэгш үйлчлэхгүй байна. Хууль зүйн сайдаа соль, шүүгч нарыг дарамталдаг.