“Автобус нэг” баазын жолооч нарын дундаас нэг сэжигтэй тохиолдол илэрчээ

2020-12-03

“Автобус нэг” ОНӨААТҮГ-ын жолооч нарын дундаас коронавирус сэжигтэй тохиолдол илэрчээ.

“Ханын материал-Офицер” чиглэлд явдаг автобусны жолооч нь халдвартай айлд зочилсноосоо хойш 1,000 хүнд үйлчилсэн гэх мэдээлэл байна. Тус жолоочийн хувьд 11 дүгээр сарын 25-ны орчим коронавирусын халдвартай айлд зочилсон өгүүлэмжтэй бөгөөд 12 дугаар сарын 1-нд тандан судалгаагаар илрүүлж, тусгаарласан байна.

Жолоочийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд ПСР шинжилгээгээр баталгаажуулах юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ