С.Одонтуяа: Э.Одбаярын амь нас хохирвол бид хатуу хариуцлага тооцно

УИХ-ын нэгдсэн чуулгаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа иргэн Э.Одбаярын асуудлаар үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Э.Одбаяр амь насаараа хохирвол хатуу хариуцлага тооцно шүү. Олон улсад Монгол Улсын нэр хүнд унана. Энэ залуу үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон нь маш ноцтой сэдэв. Тэр хүн аль намыг дэмждэггүй байх нь хамаагүй хүний эрхийг нь зөрчиж болохгүй.

Өнөөдрийн байдлаар 37 мянган иргэнээ хэлсэн үгнийх нь төлөө, хийгээгүй хэргийх нь төлөө хэлсээр хэлмэгдүүлсэн. Энэ хүн дээр эмнэлгийн тусламжаас гадна сэтгэл зүйн дэмжсэн тусламж үзүүлж байна уу?

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав:

Манай эмнэлгийн хяналтанд байгаа. Гэр бүлийнхэн нь өлсгөлөнг зогсоохыг хүсэж уулзаж байгаа боловч өлсгөлөнгөө зогсоохгүй байгаа. Биеийн байдал нь хэвийн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn