Ковидоор өвчилсөн хүүхэд хүндрэх, хатгалгаа болох үед илрэх шинж тэмдгүүд болон ГЭРИЙН ЭМЧИЛГЭЭ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавируст халдвартай хүүхдийн асран хамгаалагчид зөвлөгөө өглөө.

Эцэг, эхчүүд хүүхдүүд хөнгөн өвдөж байна гэж ойлгож, хүндэрсэн үед нь эмнэлэгт хандаж байгаа тул халдварын улмаас сэхээнд орж байгаа хүүхэд өдөрт 4-5 тооноос багасахгүй байна. Тиймээс дараах шинж тэмдэг хүүхдэд илэрч байгаа эсэхийг маш сайн анхаарна уу.

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны ажилтан А.Оюунчимэг “Хүүхэд өвдсөн үед эцэг, эхчүүд хоёр зүйлийг голчлон анхаарах хэрэгтэй.

Үүнд:

  • Хүүхэд халуураагүй үедээ хоолондоо дургүй болох шинж тэмдэг ажиглагдвал хүндэрч байгаа хэлбэр байх эрсдэлтэй.
  • Хүүхэд халуураагүй үедээ унжгар байвал бас өвдсөн байх шинж тэмдэг.

Өөрөөр хэлбэл, зөвхөн халуурсан үедээ дээрх шинж ажиглагдвал хүндрээгүй байгаа гэсэн үг.

Мөн хүүхэд халуурч байгаа үед улаан халууралт уу, цагаан халууралт уу гэдгийг эцэг эхчүүд ялгах ёстой.

  1. Хүүхэд улаан халуурах буюу царай нь улаан, хөл, гар нь дулаан бөгөөд бие нь эрээнтэхгүйгээр халуурч байвал айлтгүй. Учир нь энэ бол биеийн эсэргүүцлийн халууралт гэж үздэг. Гэхдээ мэдээж ингэхдээ хэт өндөр халуураагүй бол л айх хэрэггүй, учиртай гэдгийг сануулъя.
  2. Харин цагаан халуурах буюу царай нь цонхигор, хөл, гар нь хүйтэн болон бие нь эрээнтсэн бол хүндрэх гэж байгаа хэлбэр. Тиймээс энэ халууралтын их анхааралтай ажиглах шаардлагатай.

Ер нь хүүхэд халуурсан тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.

Нялх хүүхдийн тухайд, ханиалгахдаа уйлах эсвэл хөмсгөө зангируулж байвал цээж нь өвдөж байна гэсэн үг гэдгийг анхаараарай.

Хэрэв ийм шинж тэмдэг илэрч байгаа хүндэрсэн гэж үзнэ.

Хүүхэд ядраад, хэвтээд л байгаа бол ямар нэг байдлаар бие нь өвдөж байгаагийн илрэл гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. 15-16 настай хүүхдэд ч энэ шинж тэмдгийг онцгой анхаар гэж зөвлөмөөр байна.

Мөн хүүхдийн амьсгалын тоо олон болох нь уушгины хатгалгааны үндсэн шинж. Амьсгалын тоо олон болох шинж тэмдгийг зөвхөн халуунтай үеийнх гэж андуурах хэрэггүй. Халуурч байхад тэртээ тэргүй олон амьсгална.

Тэр дундаа хоёр сар хүрээгүй хүүхэд амьсгалах бүрдээ яраглаж байвал хатгалгаа болсны илрэл юм.

Тулгамдсан шинж тэмдгүүд:

Хүүхэд хэт цочромтгой байдалтай эсвэл унтаа байдалтай байх шинж тэмдэг дээр цагаан халууралт болбол менингит өвчин байх өндөр магадлалтай.

Суурь өвчингүй буюу эрсдэлгүй хүүхэд коронавирусийн халдвар аваад гэрийн эмчилгээнд шилжсэн бол дааврын бэлдмэл, вирусийн эсрэг эм, антибиотикийн эмчилгээг хийхгүйг анхаарна уу. Энэ нь хүүхдийг өөрийнх нь дархлаагаар эмчлэх гээд байгаа хэрэг.

Хэрэв эмч үзээд коронавирусийн хатгалгаатай байгаа ч гэрээр эмчилж болно гэж зөвлөвөл дараах эмчилгээг хийнэ.

Эмчилгээнд зөвхөн эмээс гадна дэмжих эмчилгээ чухал. Гэрийн эмчилгээнд байгаа бол аналгинтай эмийг огт хэрэглэхгүй. Вирусийн халдварын үед энэ эмийг хэрэглэхгүй. Хэрэв хэрэглэхээр бол зөвхөн эмнэлгийн нөхцөлд тухайн заалтын дагуу хэрэглэдэг.

Нярай хүүхэдтэй эцэг эхчүүд  дараах шинж тэмдэг илэрч буй эсэхийг сайтар анхаарна уу.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn