ГБХЗХГ: “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагатай хамтран дөрвөн өрхөд иж бүрэн гэр хүлээлгэн өглөө

2020-08-27

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн.

Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн, олон хүүхэдтэй 5 өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, 90 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, 3 өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өгсөн.

Мөн “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 7 өрхөд иж бүрэн гэр өгөхөөр хамтран ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус айлуудын төлөөлөл болгож дөрвөн өрхөд иж бүрэн гэр бэлэглэлээ.

Энэхүү үйл ажиллагаанд Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг оролцлоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ