М.Энх-амар:Уралдаанч хүүхдийг өдөрт хоёроос дээш уралдаанд оролцуулахгүй байх санал хүргүүллээ

2020-07-10

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.

Гэвч баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбайд халтиргаа үүссэнээс морь халтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох, замаас гарч төөрөх зэрэг болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул ГБХЗХГ-ын дарга М.Энх-амар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд санал хүргүүллээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар комисс, Аймаг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт “” талаар дараах санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлийг өгч, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үүнд:

Хэт их бороотой, зам халтиргаатай үед хурдан морь уралдах замын зайг (км) богиносгох талаар хэлэлцэн шийдвэрлэх;

Дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж байгаа нөхцөлд хүүхэд осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдааны товыг хойшлуулах;

;

Хурдан морины уралдааныг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас автомашинтай дагах зөвшөөрөл олгох;

Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа салбар комисс болон уяачдад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллахад онцгойлон анхаарах зэрэг хүүхдэд ээлтэй санаачилга гаргаж ажиллах чиглэлийг хүргүүлэх;

Энэ жил  саналыг үүгээр уламжилж байна гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ