
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
11-р сарын 1-нээс агаарын хилээ тогтворжуулах хэрэгтэй. Урд хөршийн хил удаан хугацаанд хаалттай байх тул агаарын хилээ давтамжтай байлгах хэрэгтэй. Дабл стандартыг гаргахгүй байхын тулд журмаа шинэчлэх хэрэгтэй.
Шар түвшин лүү ороход нийгмийнхээ сэтгэл зүйг бэлтгэх хэрэгтэй. Энгийн амьдралд дасан зохицох хэрэгтэй.
Гадаадад байгаа монголчуудын болон гадны иргэд вакцингүйгээр монголд ирээд, манайд вакцин хийлгэж болно. Вакцины аялал жуулчлалыг зохион байгуулна. Дараалал нь их байгаа тохиолдолд манайд жуулчлал хийснийх нь төлөө үнэгүй вакцин тарина гэж жуулчдыг татах хэрэгтэй.