А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ

2021-10-27

Хүний эрхийн зөрчлийн асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат “Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийх нь төлөө арав гаруй хүнийг яллагдагчаар татаад, хоёрыг нь хориод, 20 залууг гэрчээр дуудан байцааж байна.

Цар тахлаас үүдэн 1,600 гаруй хүн амь насаа алдлаа. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. Энэ асуудлаар үгээ хэлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.

Э.Одбаяр 23 дахь өдрөө өлсгөлөн зарлаж, амь нас нь эрсдэлд орсон. Биеийн байдал нь маш хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирж байна. 10 гаруй кг турсан.

Олонх болсон МАН-ын залуучуудад уриалмаар байна. 30-хан настай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд балчирдаад байна. Дунд шатны дарга нар нь Ерөнхий сайдаа солих талаар шаардлага гаргаач гэж хүсмээр байна. Улс орны эдийн засгийг унагаж, хүн бүрийг хохироож байна” гэлээ.

Холбоотой мэдээ