Нийслэлийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын шинжилгээг 70 мянга гаруй хүнд хийнэ

2020-12-03

Нийслэлийн Онцгой комиссоос  өнөөдөр /2020.12.03/ мэдээлэл хийлээ.

НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргаашаас эхлэн арванхоёрдугаар сарын 11-ыг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийнэ.

Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт  2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг бий. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ