
Английн хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэм 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нүүр царай болно.
Эх сурвалжийн мэдээлснээр ирэх сард хамтран ажиллах тухайгаа мэдэгдэнэ. Бекхэм жилдээ 15 сая фунт стерлинг (18 сая евро) авчрах гэрээг зөвшөөрсөн. Талуудын гэрээг 10 жилээр тооцох бөгөөд энэ хугацаанд Бекхэм Катарын өргөмжит элчин сайдаар ажиллах юм. Гэрээнд гарын үсэг зурахын өмнө Бекхэм хөгжөөн дэмжигчид Катарт аюулгүй байх болно гэдгийг баталжээ.
“Дэвид Катарын хөгжил дэвшлийн төлөөх амлалтад итгэж, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсад мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байна. Тэрээр хөлбөмбөгийн ялгааг даван туулах хүч чадалд бат итгэж байгаа” гэж The Sun эх сурвалжийн хэлснийг иш татжээ.
Сануулахад, Катар улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм.