М.Оюунчимэг: Ковид тусалгүй хариуцлагатай байгаа иргэдээ төр урамшуулах хэрэгтэй

2021-10-26

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов.

Тэрбээр “Бид цар тахлаар харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байгаа.

Нөгөө талаасаа ковид туссан хүмүүст багц олгоод, санхүүжилтыг нь шийдэж байгаа.

Харин ковид ч тусаагүй, хариуцлагатай байгаа 2.7 сая иргэддээ талархал илэрхийлж, дэмжлэг юм уу, нэг удаа сувилалд хамруулах зэргийг бодолцох хэрэгтэй.

2022 оны төсөвт энэ хүмүүстээ бид яаж хандахаа тусгах хэрэгтэй.

Энэ хүмүүс нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаад явж байна.

Хүмүүст “хариуцлагатай иргэдээ ингэж гоё урамшуулдаг юм байна, би бас анхаарах ёстой” гэсэн төлөвшлийг бий болгох талаар бодолцож, төсөвтэй уях ёстой” гэв.

Холбоотой мэдээ