УИХ-ын гишүүд Японоос авч буй 700 тэрбумын зээлээс иргэд, ААН-үүдэд тараах санал гаргалаа

2020-12-03

Япон улсаас авах 233 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дэмжлээ.  УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ч.Ундрам, Ц.Цэрэнпунцаг нар Японоос авах 233 сая ам.долларын зээлээс тодорхой хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Зээлийн зарцуулалт нь төсвийн хоёр их наядын алдагдал нөхөхөөр болж байна. Мөнгө байвал хамаа алга гэсэн. Одоо мөнгө нь байчлаа. Тэгэхээр иргэд рүүгээ зориулах хэрэгтэй.

233 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдох юм билээ.  Төсвийн алдагдлыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

ЖДҮ эрхлэгчдийн дэмжихэд л чухалчилмаар байна. ААН-үүдийн зарим нэг үйл ажиллагааг нь цахим болоход дэмжлэг үзүүлвэл ААН-үүдийн үйл ажиллагаа идэвхижинэ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мөн адил энэхүү зээлээс иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тараах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ