• Ж.Ганбаатар:Нэг ширээнд хоёр хүн суулгах зэргээр ХООЛНЫ газруудаа ч нээх хэрэгтэй

    2020-12-03

    Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

    Энэхүү зээл нь Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэж заажээ.

    15 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс 4 жил чөлөөлөгдөнө. Зээлийн нийт дүн 233 сая ам.доллар бөгөөд зээлийн жилийн хувь 0.01 хувь.

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

    Зээлийг дэмжиж байна. 18 ААН дээрээ нэмээд үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг хэсэгчилсэн байдлаар нээх нь зүйтэй. Хоолны газруудын нэг ширээн дээр хоёр хүн суулгах зэргээр нээж болно. Бидэнд санал хэлэхээс өөр эрх мэдэл алга. 12-р сарын 11-нийг хүлээлгүйгээр зарим ААН-үүдээ нээх хэрэгтэй. Алдсан байдалтай харьцуулахад ерөнхийдөө хяналтандаа авчихсан гэсэн байр суурийг УОК илэрхийлж байгаа. Зэрэгцүүлээд эдийн засгаа нээх арга хэмжээ авахыг уриалж байна.

    Сангийн сайд ААН-үүдээ нээх нь зүйтэй гэдэгтээ санал нэг буйгаа илэрхийлэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ