Австрали улс хоёр тунгаа хийлгээд 6 сар болсон иргэддээ гурав дахь тунг хийхээр төлөвлөж байна

2021-10-26

Австрали улс халдварын тохиолдол эргэн нэмэгдэхээс сэргийлж сэргээгч буюу гуравдугаар тунг хийж эхлэх талаар төлөвлөж эхлээд байна.

Ингэхдээ тус улсын нийт насанд хүрсэн хүн амын 75 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсаны дараа сэргээгч тунг хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт насанд хүрсэн хүн амын 87 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Тус улсад вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлсэн юм.

“Хоёр тунгаа хийлгэснээс зургаан сарын дараа сэргээгч тун тарих нь зүйтэй гэж харж байна” гэж вакцинжуулалтыг ахалж буй албаны хүн нь мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ