• Меркель Герман дахь хорио цээрийн хугацааг 1-р сарын 10 хүртэл сунгана гэв

    Герман улсад коронавирусын тархалт саарахгүй бол хорио цээрийн дэглэм 1-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Канцлер Ангела Меркель энэ талаар Германы мужуудын дарга нартай уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдлээ.

    “Халдвартай холбоотой нөхцөл байдал одоогийнхоос өөрчлөгдвөл бид 1-р сарын 4-нд дахин уулзах болно. Холбооны мужууд нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл арга хэмжээг сунгах болно” гэж түүний хэлснийг ТАСС иш татан мэдээлэв.

    Одоогийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо 100 мянган хүн тутамд 50 хүнээс хамаагүй их байгааг Меркель тэмдэглэжээ.

    “Бид харьцааг багасгах ёстой. Өөрийгөө хуурахыг зөвшөөрөхгүй, вирус бидэнтэй хамт байна” гэж канцлер мэдэгдэв.

    Тэрбээр хорио цээрийн хугацааг арванхоёрдугаар сарын 20 хүртэл сунгах шийдвэр аль хэдийн гарсан гэж нэмж хэлжээ.

    Албан ёсны мэдээллээр Герман улсад коронавирусын халдварын нийт 1.094.678 тохиолдол илэрч, 17177 хүн нас бараад байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ