“Rio Tinto” Монголын 34 хувьд ногдох зээлийн $1.6 тэрбумыг “тэглэх” зэрэг 3 санал гаргажээ

Оюутолгойн ордыг эзэмшин ашиглаж буй “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн байна.

Уг захидалд гурван санал дэвшүүлснийг эх сурвалжууд мэдээллээ. Эхнийх нь Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” санал гаргасан байна.

Хоёр дахь нь ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох юм байна. Эцсийнх нь менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал гаргасан байна.

Хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөнөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn