С.Жавхлан: Монгол хүн байж монгол өв, заншлаасаа ичиж болохгүй

2021-10-25

Төв талбай дээр суулт зарлаад буй С.Жавхлан өнгөрөгч амралтын өдрүүдэд бөө авч ирэн бөөлүүлж, урлагийн тоглолт хийсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр энэ талаараа тайлбар өглөө.

С.Жавхлан “Яагаад бөө бөөлж, дуу дуулж болдоггүй юм. Гишүүн болгоод өгөөч гээд бүгд бөө дээр очдог биз дээ. Гоо марал, Бөртө чоноос улбаатай монголын үндсэн зан үйл.

Талбай дээр морьтой хүн гараад ирэхээр, гэр барих гэхээр л ичээд л.

Монголчууд 100 жилийн өмнөх өвөг дээдсээ мартчихаж. Наанадаж Д.Сүхбаатар жанжин гэрт хуралдаж, морио унаж байж хувьсгалыг гаргаж ирсэн шүү дээ. Энэ хүмүүс ичих хэмжээнд хүрсэн байна. Гайхаж байна. Ичээд байгаа хүмүүс гандангаар битгий очоорой гэж хэлмээр байна” гэв.

Холбоотой мэдээ