Я.Содбаатар:УОК-оос хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй шүү

2020-12-02

Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр “УОК-оос хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй. Хувийн машинаар явахыг чухалчилж байгаа. Нийтийн тээврийг санал болгож байгаа бол буруу. Гэхдээ тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тавьж байгаа. Хувийн машин чөлөөтэй гээд хэлчихээр аав, ээж, ах дүү рүүгээ очих гэсэн хөдөлгөөн бий болчих гээд байна. Нийтийн тээвэр өөрөө нэг хэсэг иргэдийн хэрэгцээ учраас дотроо цөөн хүнтэйгээр явуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгч ажиллаж байгаа.

Дэлхий нийтэд баримталж байгаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зарчмыг баримталж байна” гэв.

Эх сурвалж/2020.12.02/:

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ