Я.Содбаатар:Ковид-19-ийн вакциныг түрүүлж авах гурван орны тоонд Монгол Улс багтсан

2020-12-02

Шадар сайд Я.Содбаатар вакцины захилагын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөгжүүлэлт хийлгэж буй бүх вакцинууд хүүхдэд хийгдэхгүй.

COVAX хөтөлбөрийн хүрээнд вакцин авах эхний гурван орны тоонд Монгол Улс багтсан.

АстраЗенека буюу Оксфордын их сургуулийн вакцин авах эхний 30 орны тоонд Монгол Улс багтаж байгаа. Энэ мэтээр жагсаалтад дээгүүр жагсах боломжийг бүрдүүлээд ажиллаж байна. Засгийн газар, УОК-ын хуралдаан бүрээр вакцины асуудлыг ярьж байгаа” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ