Байден рейтингийн уналтаараа рекорд тогтоов

2021-10-25

Америкийн олон нийтийн санаа бодлын хүрээлэнгээс Байдены рейтинг рекорд тогтоохоор буурсан талаарх мэдээллийг танилцууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг есөн сарын хугацаанд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи АНУ-ын бусад Ерөнхийлөгчдөөс илүү буурчээ. Энэ тухай Telegraph олон нийтийн санаа бодлын Gallup хүрээлэнгийн судалгаанд үндэслэн мэдээлснийг РИА Новости мэдээлэв.

Байден албан тушаалаа авснаас хойш рейтингээ 11.3 хувиар алдсан байна. Өмнө нь энэ үзүүлэлтийн рекордыг Барак Обама эзэмшиж байсан бөгөөд тэр удирдагчийнхаа хувьд эхний есөн сарын хугацаанд 10.1 хувиар алдаж байсан байна.

Байдены өмнөх Ерөнхийлөгч Трамп мөн хугацаанд ердөө 4.4 хувийг л алдсан байна.

Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Жорж Буш ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний 9 сарын хугацаанд 13.1 нэгж хувиар рейтинг нь өссөн бол түүний эцэг ноён Жорж Бушийнх 12 хувиар өссөн байна.

АНУ-ын одоогийн тэргүүний рейтинг 7-р сард COVID-19-ийн өвчлөлийн давалгааны үеэс буурч эхэлсэн гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Афганистанаас Америкийн цэргийг гаргах ажлыг зохион байгуулсан нь ерөнхийлөгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн.

Холбоотой мэдээ