
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Х.Нямбаатар, Д.Давгадорж нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдлээ.
Тэрбээр “Циркийг хууль бусаар дүү нартайгаа нийлж худалдаж авсан Д.Сумъяабазарын үнэнийг илчлэх цаг болсон.
Циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн ба шахсаар байгаад Д.Сугар гуайгаар өгүүлсэн гэсэн.
Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна” гэв.