Д.Сумъябазар: Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар шүүх, цагдаад хандана

2021-10-25
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазар иргэн Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ.
Тэрбээр “Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.
Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. Эрүүл ажил хэрэгч шүүмжлэл байж болно. Гэхдээ захиалгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй
Төрийн албан хаагчдыг дуртайгаараа гутаан, доромжилдог. Бид хуулийн хүрээнд ажиллаж байна.
Нийслэлийн төрийн захиргааны алба хаагч нарыг доромжилсон гэх үндэслэлээр шүүх, цагдаад хандана” гэлээ.

Холбоотой мэдээ