Н.Учрал: Хэдэн хүн ээлжилж дарга болдог төрийн албанд салхи оруулах цаг болсон

2021-10-22

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ё.Баатарбилэг гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал:

Төрийн албанд сайн ажилладаг хүмүүс бий. Гэхдээ өөрсдөө бүгдийг чаддаг гээд салхи оруулахгүй байсаар өдийг хүрсэн.

Салбартаа мэргэшсэн байдал маш чухал.

Төрийн албаны өнөөдрийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн яаманд газрын дарга хүн насаараа хийсэн хүн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж болно. Уг нь бол тэр салбарыг огт мэдэхгүй. Харамсалтай нь мерит зарчим гэдгийг буруу ойлгосноос ийм томилгоонууд хийгдэж байна.

Мерит зарчим гэдгийг шатлан дэвших гэж монгол руу буруу орчуулсан. Оюуны мэдлэг, хичээл зүтгэлийг нийлүүлээд бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг мерит зарчим гэнэ.

Нэг газраа буга чөтгөр шиг байснаараа төрийн албанд дээшилдэг зүйл биш. Би энэ салбарт 15 жил ажилласан учраас би дарга болно гэдэг.

Тухайн салбарт өөр хүн олддоггүй юм шиг хэдэн хүн л ээлжлээд дарга болж байдаг боллоо. Дэлхий дахин чадварт суурилсан байдлыг үнэлж ажилд авдаг болсон. Чадвар гэдэг нь салбартаа ажилласан байдал юм.

Холбоотой мэдээ