“Өөрөөс нь чадваргүй, мэдлэггүй хүмүүс дарга, сайд болж байгаа учраас иргэд төрд итгэх итгэлгүй болж байна”

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Сингапурын хөгжлийн эцэг  Ли Куан Ю “Төрдөө хамгийн чадварлаг улсуудыг зүтгүүлсэн учраас Сингадур улс хөгжсөн” гэж хэлсэн байдаг.
Төрд чадвартай, мэдлэгтэй хүмүүс орж ажиллах боломжийг хаасан. Мэдлэггүй, чадваргүй, сэтгэлгүй хүмүүс олон жил ажилласнаараа түрий бариад даргын ширээ булаацалддаг төртэй болчихсон.
Өөрөөс нь чадваргүй, мэдлэггүй хүмүүс толгой дээр нь гарч суучихаад байгаа учраас иргэд төрд итгэх итгэлгүй болж байна.
Сургуулийн шилдэг захирал аймгийнхаа боловсролын салбарыг удирдаж болдоггүй юм бэ? Боловсролын хүрээлэнд 15 жил мэргэшсэн хүн яагаад яамныхаа газрын дарга болж болдоггүй юм бэ? Нэг дарга болчихсон бол 3 жилийн дараа ажлаа үнэлүүлээд, хариуцлага алдсан бол албан тушаалыг нь бууруулж болдоггүй юм бэ?

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn