
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд: 12-оос доош насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа. 0-12 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах судалгааг анхааралтай ажиглаж байна. Одоогоор вакцин хийх албан ёсны шийдэл гараагүй байна. Дэлхий болон вакцин үйлдвэрлэгдчийн судалгааны ажлыг анхааралтай ажиглаж байна.
Тархалтын түвшин буурах үед 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах нь зүйтэй. Одоо дельта хувилбарын тархалт өндөр байна. ЭМЯ-наас 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах санал гаргаагүй.
Хамгийн сайн дэглэм барьдаг газар нь сургууль, цэцэрлэгүүд байна. Сургууль дээрээсээ халдвар авсан тохиолдол цөөн байгаа.
Хүүхдэд нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг, эхчүүд хичээл нь явуулахгүй, хариуцлагатай байгаа учраас халдвар тараах нь бага байна.