
УОК-оос Нэгдсэн шуурхай штабаас мэдээлж байна.
ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд:
12-оос доош насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа. 0-12 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах судалгааг анхааралтай ажиглаж байна. Одоогоор вакцин хийх албан ёсны шийдэл гараагүй байна.
Дэлхий болон вакцин үйлдвэрлэгдчийн судалгааны ажлыг анхааралтай ажиглаж байна.
Тархалтын түвшин буурах үед 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах нь зүйтэй. Одоо дельта хувилбарын тархалт өндөр байна. ЭМЯ-наас 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах санал гаргаагүй.