
УОК-оос мэдээлж байна.
Энэ үеэр УОК-ны Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр гурван тактикыг баримталж байгаа талаараа мэдээлэв.
Тэрбээр “Аравдугаар сарын 20-ноос эхлэн вакцинжуулалтыг идэвхжүүлэх сарын аяныг зохион байгуулж байна. УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас гурван тактикыг баримтлаж ажиллаж байна.
- Дархлаажуулалт
- Өөрийн хөдөлгөөнөө ухамсартайгаар багасгах
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах дээр төвлөрч өвлийн гурван сарыг хохирол багатай даван туулах, нас баралтыг бууруулахыг зорьж ажиллаж байна” гэв.