“Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна. Нэмэлт тунг хийлгэх нь халдвараас сэргийлэх боломж юм.

“Эрдэнэт” үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан.

Мөн Хас банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан:

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир:

Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүс харьцангуй хөнгөн өвдөж байна. Хамрагдаагүй хүмүүс нэн хүнд буюу амьсгалын аппаратанд орж байна. Олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна.

Гуравдугаар тунгийн хамрагдалт 18 хувьтай байна.

БНСУ ч нийт хүн амаа гуравдугаар тундаа хамруулж байна. Хэдий вакцинжуулалт чухал ч амны хаалтаа тогтмол зүүж, амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэй байна.

БНСУ-ын хувьд 11-р сарын 1-нээс хилээ нээж, хэвийн амьдралдаа шилжиж байна. Манай улсын хувьд гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүвэл энэ өвлийг амжилттай даван туулах боломжтой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn