
УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангаргаа өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Э.Батшугар:
Дүүргийнхээ зам, сургууль, цэцэрлэгийн асуудлыг нь үе шаттайгаар шийднэ.
Юуны түрүүнд манай тойрогт ирц 49 хувьд хүрсэн нь чамлахаар тоо биш. Ажлынхаа үр дүнгээр намайг сонгосныг зөв гэдгийг батлан харуулах болно. Ярьж биш хийж үзүүлнэ.
Хоёр тэрбумын өрөө төлөхийн тулд УИХ-д ороогүй.
Миний хувьд “Жи Пи Морган” банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд Оюутолгойн гэрээний асуудал дээр бүхий л хүчээ дайчилж ажиллана.
Би МАН, МАХН-ын дэмжлэгээр бус Сонгинохайрханчуудын дэмжлэгээр гарч ирсэн. Ямар ч хүн аав, ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэг байсан, энэ утгаараа би ааваараа бахархдаг. Гэхдий Э.Батшугар бол тусдаа хувь хүн.