УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангаргаа өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн.
УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Хэнтийн аймгаас сонгогдсон Ц.Идэрбат “Анхныхаа чуулганд суулаа. Улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө зүтгэх зарчмыг баримтлана. Сонгуулийн ирц хүрээгүй талаар надаас илүү СЕХ-ноос лавлаж асуух нь зүйтэй. Хэнтий аймагт хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь үнэн. Энэ бол Засгийн газраас Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх гэсэн бодлогоо хэрэгжүүлж байгаа гэж харж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.