Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө

Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан.  Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу  17264 хүний санал авсан. 

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинээр сонгогдсон гишүүд  өнөөдөр  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөнө.

Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт  “өвдөг шороодсон” ч ийнхүү аав нь намын тамгаа наймаалцаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болж байна.  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн тохироо хийсэн. Үүний нэг нь  Сонгинохайрхан  дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвших нь бүр хавар тодорхой болсон байв.

МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн. 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn