
Багш нарын суурь цалинг дунд болон урт хугацаанд нэмэгдүүлэх асуудлыг өндөр түвшинд ярьж байж боловсролын чанарыг асуудлыг шаардана.
Тиймээс ирэх оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачлалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгажээ.
Багшийн суурь цалин өндөр болж байж, түүнээс бодогддог нэмэгдлүүд нь өндөр болох юм. Бид дунд болон урт хугацаанд энэ зорилгыг тавьж байна.
Багш нар орлого, үр дүн, ур чадварын зэрэг урамшлуулал авдаг. Эдгээр урамшлууллыг олгодог тогтолцоо нь шударга бус. Тиймээс орлого, үр дүнгийн урамшлууллыг суурь цалинтай нь уялдуулснаар багш нарын цалин хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой.
Ингэснээр цаашдаа Төрийн албан хаагчдын дундаж цалин 1.2-1.3 сая төгрөгийн түвшинд хүрэх боломж байгаа гэж харж байна.