Иргэн О.Отгонтөгс дуучин С.Жавхлангийн талаар худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрөв

2021-10-20

Иргэн О.Отгонтөгс өдгөө төв талбай дээр суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан С.Жавхланг Сангийн сайдаас дөрвөн тэрбумыг нэхэж, шантаажилсан гэж мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр тэрээр суулт хийж буй УИХ-ын гишүүн С.Жавхлан дээр очиж “олны анхаарлыг татах гэж таны талаар худал мэдээлэл тараасан” гэлээ.

Тэрбээр “Би Эрүүгийн хуулийн 22.1, 2 дугаар заалтыг өөрчлөхийн төлөө тэмцдэг. Миний тэмцэл үр дүнд хүрэлгүй, би хоёр ч удаа саатуулагдсан.

Өөрийн санаагаа олонд хүргэхийн тулд С.Жавхлангийн талаар худал цуурхалыг хавчуулсан. Олны анхаарлыг татахын тулд нь тэгсэн. Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл тараасан тул нэг сая төгрөгөөр торгоно гэсэн. Торгуулахаа ч мэдэж байсан” гэв.

Холбоотой мэдээ