С.Энхболд: Шинэ жил, цагаан сараар бүх бизнесүүдийг нээлттэй байлгаж, иргэд ч баярлаг

Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж ярилцжээ.

Энэ талаар Эрүүл мэднийн сайд С.Энхболд “ЭМЯ цаашид иргэд дархлаа сэргээх буюу 3-р тундаа идэвхитэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй.

Удахгүй болох шинэ жил, цаашлаад цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, аж ахуй нэгжүүд нь орлоготой байя гэдэг дээр санал нэгджээ.

Цар тахлыг даван гарахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжин ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархалаа илэрхийлье” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn