
УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлан Төрийн Ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ МУГЖ С.Жавхлан түүнээс 4 тэрбум төгрөг шантаажилсан эсэх тухай тайлбар өгөв.
Уг хэргийн талаар өчигдөр Сангийн сайдаас Эрүүгийн цагдаагийн албанаас мэдүүлэг авсан гэх мэдээлэл гараад буй.
Энэ талаар тэрбээр ” Өчигдөр орой цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн нь үнэн.
Гараад нүүрэлдэх эсэх тухайд бид нар ямар жаахан хүүхдүүд биш дээ. Би гараад яг энэ ярьснаа л ярина шүү дээ. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно биз.
Заавал сенсаци болгоод, би талбай дээр гарч наадам хийх гэж байгаа юм шиг юм болгох шаардлага байна уу? Амьдайгаа ч гэсэн эвгүй байдалд оруулаад яахав.
Есдүгээр сарын 27-ны орой бид дөрвүүлээ уулзах үед С.Жавхлан төслөө танилцуулж, 4 тэрбум төгрөг өгөөч, үгүй бол суулт зарлана гэсэн” гэлээ.