УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРГҮЙ БАЙНА

2020-04-03

Улсын хэмжээнд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны  10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэргүй байна.

04 дүгээр сарын 01-ний 14.00 цагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт түймэр гарч, 02-ны 07.00 цагт цурманд оруулсан. Одоогийн байдлаар ОБГ-ын 24 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 4 автомашин, 8 мотоцикл, 4 морьтойгоор цурмыг манаж цэвэрлэгээ хийж байна.

Хуурайшилтын зэрэг 2020.04.01-ний 16.00 цагийн байдлаар:

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган аймгийн Булган, Могод, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Дархан, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр Улаанбаатар орчмын бүс нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын төлөв: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 5-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ