“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

2020-05-21

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн босголт Зээлийн банк (ГСБЗБ) БОАЖЯ-тай хамтран  “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” (БОЯБХУАӨДЗ) төслийг санхүүгийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд 2015 оноос хэрэгжүүлж байна.

Тус төслийн I шатыг 11,5 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэйгээр Монгол орны Хангайн, Төвийн болон Зүүн бүс дэх Улсын Тусгай Хамгаалалттай Газруудад хэрэгжүүлж байгаа бол төслийн II болон III үе шатыг 2020-2027 онд нийт 27,5 сая еврогийн санхүүжилттэйгээр Монгол орны баруун болон баруун өмнөд говийн хэсэгт Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 50 сумдыг экосистем, байгаль орчин нийгэм эдийн засгийн ижил төстэй байдлаар нь 5 кластер бүс нутаг болгон цогц байдлаар хөгжүүлэхээр үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Үүнтэй холбогдуулан төслийн II болон III шатыг хэрэгжүүлэгч талууд төслийн зорилт, хүрэх үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор 2020 оны 05 сарын 21-ний өдөр төслийн Удирдах хорооны хурлыг зохион байгуулж, төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг тодорхойлж, холбогдох төлөвлөгөөнүүдийг хэлэлцэн баталлаа.

Төслийн II болон III шатны хүрээнд газар зүйн хувьд томоохон бүс нутаг буюу Кластер хэлбэрээр хэрэгжүүлэх зорилго нь эдгээр бүсүүдэд аймаг, сумдын төр, захиргааны болон байгаль хамгааллын чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан ТХГ болон эко-коридор нутгуудын хамгаалалт, ашиглалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг хэлбэрээр хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд оршино.

Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа (аймаг, сум), БОАЖГ, ТХГ-ын болон Усны сав газрын захиргаад, ойн ангиуд, малчдын нөхөрлөл болон бусад талууд (ТББ, хувийн хэвшил) хамтран Кластер нутаг дахь улсын болон орон нутгийн ТХГ нутгуудад хамтын зохицуулалттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ