Н.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгахыг хэрхэвч дэмжихгүй

БОАЖын сайд Н.Уртнасан “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг баримтлахгүй гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.

Уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Уулнаас мод шилжүүлж суулгаж байгаа эсэх дээр Экологийн Цагдаагийн албатай хамтран ажиллаж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий. Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина” гэв.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn