Л.Энх-Амгалан: Орон нутагт сурах оюутнуудад тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр ” Өнөөдрийн байдлаар 88 ИДС-д 158 мянган оюутнууд суралцдагаас 90 хувь нь Улаанбаатарт суралцаж байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлэм тоо.

[bctt tweet=”Хот, хөдөөгийн боловсролын ялгаа бүх түвшинд бий болсон.” username=””]Орон нутагт ИДС-ийг нүүлгэвэл чанар нь Улаанбаатарынхтай адилхан байх шаардлгагыг тавина.

Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна.

Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна.

Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа.

Тиймээс Өмнөговь, Эрдэнэт, Дархан-Уулд сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа,

  • Ахлах сургуулийн төрөлжсөн сургууль
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • Их, дээд сургууль гээд төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах шаардлага байна.

Хөдөө орон нутгийн их дээд сургуульд суралцах оюутанд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Их дээд сургуулиудыг эрэмбэлнэ. Эрэмбийн эхэнд байгаа  их дээд сургуульд тэргүүлэх чиглэлээр суралцдаг оюутнуудад тэтгэлэг, зээл олгоно, төгсөхөд нь ажлын байраар хангана.

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, “хөдөөгийн нэмэгдэл” олгох, ипотекийн зээл олгох, цалин урамшууллыг нэмэх гэх мэт цогц хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх болно” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn