БШУЯ-ны төрийн нарийн бичгээр Л.Цэдэвсүрэнг, ХЗДХЯ-ны дэд сайдаар Б.Солонгыг томилов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын хуулийн зөвлөх Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржавын оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгыг томилов.

БШУ-ы яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байсан юм. Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тус яамны сайдаар ажиллаж байсан нэгэн.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав нь Элчин сайдаар томилогдсон учраас түүний оронд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгыг томилсон байна. Б.Солонгын хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn