Эрээнд КОВИД-19-ийн гурван шинэ тохиолдол бүртгэгджээ

2021-10-20
ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, 19-ний 10 цагаас 20-ны 7 цаг хүртлэх байдлаар Эрээн хотод орон нутгийн гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар, халдвар авсан дээрх гурван хүнийг Эрээн хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа ба шалгалт шинжилгээний холбогдох ажил ид өрнөж байгаа ажээ.

Өнөөдрийн 7 цагийн байдлаар, ӨМӨЗО-нд хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 5 тохиолдол, орон нутгийн батлагдсан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа ба бүгдийг зориулалтын эмнэлэгт тусгаарлан эмчилж байна, ойрын бүх хавьталыг эмнэлгийн ажиглалт хийх зориулалттай тогтсон газруудад төвлөрүүлэн, хорио цээрийн дэглэмд хамруулж, халдвар түгэн дэлгэрэхээс сэргийлж байна.

Холбоотой мэдээ