18 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга томилогдоод байна

Өнгөрсөн 10 дугаар сард болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, сумдын Засаг дарга нарыг томилох ажил үргэлжилж, Нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нар томилогдоод байна.

Цар тахлын хүнд үед Улсын онцгой комиссын зүгээс дүүрэг, аймгийн Засаг дарга нарыг ажилд нь оруулахыг анхааруулсан. Одоогоор 18 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар томилогдоод байгаа ажээ.

Дундговь, Завхан аймгийн Засаг дарга нарын томилгоонд гарын үсэг зурагдахаар хүлээгдэж байгаа бол Ерөнхий сайдын зүгээс Хөвсгөл аймгийн ИТХ нь хуралдаагүй учраас Засаг даргад нэр дэвшигчийн нэрийг нь буцаажээ.

Аймгуудын засаг дарга:

  • АРХАНГАЙ АЙМАГ: Ардчилсан нам олонх болсон бөгөөд аймгийн Засаг даргаар Д.Золжаргал, ИТХ-ын даргаар Б.Батжаргал томилогдсон.
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: МАН олонх болсон учраас Засаг даргаар Д.Бауыржан, ИТХ-ын даргаар Н.Бейбитхан томилогдсон.
  • БАЯНХОНГОР АЙМАГ: МАН олонх болсон учраас Засаг даргаар Д.Мөнхсайханыг улираан томилсон бол ИТХ-ын даргаар Э.Энхбат томилогдсон.
  • БУЛГАН АЙМАГ: Ардчилсан нам олонх болсон учраас Засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын даргаар Д.Эрдэнэбат нар томилогдсон.
  • ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ: Ардчилсан нам олонх болсон учраас Засаг даргаар О.Амгаланбаатар, ИТХ-ын даргаар Д.Даваадорж нар томилогдсон.
  • ГОВЬСҮМБЭР АЙМАГ: Тус аймгийн даргаар Г.Батзам, ИТХ-ын даргаар Ш.Билэггүмбэрэл нар  томилогдсон.
  • ДАРХАН-УУЛ АЙМАГ: МАН олонх болсон тул Аймгийн Засаг даргаар Б.Азжаргал, ИТХ-ын даргаар С.Насанбат  томилогдсон.
  • ДОРНОГОВЬ АЙМАГ: МАН олонх болсон учир Аймгийн Засаг даргаар О.Батжаргал, ИТХ-ын даргаар Б.Ганзориг нар томилогдсон.
  • ДОРНОД АЙМАГ: МАН ялсан учир аймгийн Засаг даргаар улирсан М.Бадамсүрэн улирсан бол ИТХ-ын даргаар М.Энхтөр томилогджээ.
  • ДУНДГОВЬ АЙМАГ: АН ялсан Аймгийн Засаг даргаар Ц.Мөнхбат /Ерөнхий сайд гарын үсэг зураагүй хүлээгдэж байгаа/, ИТХ-ын даргаар С.Од-Эрдэнэ нарыг томилсон.
  • ЗАВХАН АЙМАГ:  МАН ялсан Аймгийн Засаг даргаар Д.Түвшинжаргал /Ерөнхий сайд гарын үсэг зураагүй хүлээгдэж байгаа/, ИТХ-ын даргаар Ц.Улам-Оргих томилогдсон.
  • ОРХОН АЙМАГ: МАН олонх болсон учраас аймгийн Засаг даргаар С.Батжаргал, ИТХ-ын даргаар Д.Мөнхбат томилогдсон.
  • ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: МАН ялсан. Засаг даргаар А.Ишдорж, ИТХ-ын даргаар О.Пүрэвдорж нар томилогдсон.
  • ӨМНӨГОВЬ АЙМАГ:  АН олонх болсон учраас Засаг даргаар Р.Сэддорж, ИТХ-ын даргаар Б.Бадраа томилогдсон.
  • СҮХБААТАР АЙМАГ: АН олонх болсон учраас Засаг даргаар М.Идэрбат, ИТХ-ын даргаар Д.Хосбаяр томилогдсон.
  • СЭЛЭНГЭ АЙМАГ: МАН олонх болсон учраас аймгийн Засаг даргаар Ш.Оргил улирч, ИТХ-ын даргаар Б.Нарантуяа томилогдсон.
  • ТӨВ АЙМАГ: Тус аймгийн Засаг даргаар Д.Мөнхбаатар, ИТХ-ын даргаар Ц.Жамбалсүрэн томилогдсон.
  • УВС АЙМАГ: АН олонх болсон учраа аймгийн Засаг даргаар Ч.Чимид ИТХ-ын даргаар Ц.Батболд томилогдсон.
  • ХОВД АЙМАГ: Аймгийн Засаг даргаар Б.Дүгэржав, ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди томилогдсон.
  • ХӨВСГӨЛ АЙМАГ: Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг томилогдсон бөгөөд аймгийн Засаг даргаар Ш.Идэрбаясгаланг нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд нэрийг нь буцаагаад байна.
  • ХЭНТИЙ АЙМАГ: Аймгийн Засаг даргаар Ц.Идэрбат, ИТХ-ын даргаа Г.Хэрлэнчулуун нарыг томилсон.

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга:

  • БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Н.Баярмөнх томилогдсон.
  • БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон төлөөлөгч С.Эрдэнбаяр томилогдсон.
  • БАГАНУУР ДҮҮРЭГ: МАН-аас сонгогдсон С.Даваасүрэн томилогдсон.
  • БАЯНГОЛ ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Ө.Сумъяабаатар томилогдсон.
  • СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: Тус дүүргийн Засаг даргаар МАН-аас сонгогдсон Н.Алтаншагай томилогдсон.
  • СҮХБААТАР ДҮҮРЭГ: Тус дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Болормаа улиран томилогдсон.
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ: МАН-аас сонгогдсон Ж.Алдаржавхлан улиран томилогдсон.
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: МАН-аас сонгогдсон Н.Батсүмбэрэл улиран томилогдсон.
  • НАЛАЙХ ДҮҮРЭГ: Засаг даргаар МАН-аас сонгогдсон Ч.Раднаабазар, ИТХ-ын даргаар П.Нарантуяа нар томилогдсон.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ