
Иргэн О.Отгонтөгс өдгөө төв талбай дээр суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан С.Жавхланг Сангийн сайдаас мөнгө нэхсэн талаар мэдээллээ.
Тэрбээр “С.Жавхлан Засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ гэж сүрдүүлж Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг өгөхийг шантаажилсан байна. С.Жавхлангийн шантаажийн жагсаалд залуучууд очоод хохирч байна.
Монголчууд бүгдээрээ өрийн системд шилжсэн. Аав, ээж нь хүүхдээ дээд боловсролтой болгох гээд 10-20 саяын зээл авна. Хүүхэд нь төгсөөд байр, машины зээл авдаг. Гэтэл төрд байгаа хүмүүс нь хэдэн тэрбумаар нь идчихээд Эрүүгийн хуулиар дөчхөн сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байна.
Бүх залуучууд яагаад бүгд дуугардаггүй гээч? Бүгд зээлтэй, өртэй, амьдралаа болгох гээд явж байна.
Д.Мөнх-Эрдэнэ гэж хүн Засгийн газрыг огцруулна гэж байна. Д.Мөнх-Эрдэнийн хадам эгч нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. БНХАУ-тай хилээ хаачихсан, бүх экспорт зогсчихсон энэ үед гэртээ байгаа хадам эгчээсээ эхлээд хариуцлага нэхээч ээ.
Зөв зүйлийн төлөө залуучууд дуугарах хэрэгтэй. Бидний төлөө биш, өөрсдийн ашиг сонирхлоо гүйцээх гэж хийж байгаа жагсаалд битгий очооч гэж залуучуудаа уриалмаар байна” гэлээ.